Thursday, December 30, 2010

30 December

Ойрд ажил хийх идэвх үнэн муу байнаа. Дээр нь өглөө нойр хүрээд байх юм. Өчигдөр бүр өглөө сэрүүлэг дуугарахаар нь тэр чигээр нь унтраачихаад унтаад өгсөн. Нэгэнт хоцорчихсон юм чинь гэж бодоод бүтэн өдрийн ажил таслав :P Уг нь хийх ёстой ажлууд асар их, нэг ажлынх нь deadline бүр өчигдөр дууссан. Он гаргаж байгаад ажлыг ч нэг шижигнүүлнэ дээ гээд лаг тайвшралыг өөртөө өгчихөөд л сууж байна.

Он гараад авах, хийх ажлуудынхаа жагсаалтыг гарганаа. Гэхдээ бүтэн жилээр нь биш, эхний 1 сард хийх to-do:
  1. Kinect авах. Дажгүй санагдаад байгаан. Ядаж л хөдөлгөөний дутагдалаа бага ч гэсэн багасгая гэсэн :D
  2. Амай-гийн номыг авчируулах
  3. Twilight Saga: New Moon худалдаж авах
  4. Ажилдаа арай өөр арга барилаар ажиллаж эхэлнээ
  5. Ажил дээр үүсээд байгаа санхүүгийн асуудлыг шийдэх
  6. Хүүхэдтэй үүсээд байгаа хямралыг нэг тийш болгох
Up: Ажлын залуугийн BD-г монгол маягаар тэмдэглэв:D Tea room-д, нууцаар, scottish нууцаар хувааж уусан шигээ :P Одоо ажил тараад мэдээж албан ёсоор.